
Вьетнам Улсад дэлхийн 111 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд хуран цугларсан, олон улсын хамгийн нэр хүндтэй “Miss World 2026” тэмцээний 73 дахь удаагийн шалгаруулалт амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөн оролцож буй үндэсний ялагч Баярсайханы Энхтуул нь Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-тэй хамтран “Хөхөө хайрлая, халамжилъя, хамгаалъя” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хүмүүнлэгийн санаачилга нь “Miss World” тэмцээний албан ёсны хуудсанд онцгойлон дурдагдаад байна.
Тус төсөл нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нийгэмд бодит эерэг өөрчлөлт авчирч чаддагийг харуулсан чухал алхам болжээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг миссүүд өрсөлдөж буй энэхүү тэмцээний Финалын шалгаруулалтыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр 2026 оны 09-р сарын 05-нд шууд дамжуулах тул дэлхийн миссийн албан ёсны суваг болон аппликейшнээр үргэлжилж буй “People’s Choice” санал хураалтад идэвхтэй оролцож, эх орныхоо дуу хоолой болж буй Б.Энхтуулыг дэмжээрэй.
Facebook page: MISS WORLD MONGOLIA https://www.facebook.com/profile.php?id=100044307225424
Санал өгөх линк: https://missworld.1voting.com/…/EVENT_ZVtEI/mongolia-U5Sl









