
Forbes сэтгүүл ОХУ-ын хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн 2026 оны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтаас харвал Оросын чинээлэг эмэгтэйчүүдийн хөрөнгө 2025 оныхтой харьцуулахад 6.8 тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Уг жагсаалтын 1-т тав дахь жилээ дараалан Оросын цахим худалдааны хамгийн том платформ болох Wildberries компанийг үүсгэн байгуулагч Татьяна Ким бичигджээ. Өнгөрсөн жил 7.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэгдэж байсан түүний хөрөнгө нэг жилийн дотор 2 тэрбум гаруй ам.доллароор буурч, 5 тэрбум ам.доллар болсон байна.
Forbes сэтгүүлийн мэдээлснээр үүнд Украины дроны цохилтууд нөлөөлжээ. 7-р сарын 18-наас хойш Киев Оросын цахим худалдааны хамгийн том платформ болох Wildberries компанийн агуулахууд болон дэд бүтцүүдэд олон арван цохилт үзүүлсэн юм.
Киев Wildberries-н агуулахуудад цохилт үзүүлж буйгаа ОХУ-ын зэвсэгт хүчин Wildberries-н агуулахуудыг логистиктоо ашигладагтай холбон тайлбарлаад байгаа билээ.









