БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн сөнөд баруун хошууны төлөөлөгчид айлчиллаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Дундговь аймаг Бүгд Найрамдах Казахстан улсын “Nomad Eco” компанитай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Дундговь аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор салхинаас хамгаалах ногоон зурвас байгуулах төсөлд 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцов.
Санамж бичигт Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон “Nomad Eco” компанийн гүйцэтгэх захирал Дос Хумар Касебаевич нар гарын үсэг зурав.









