Э.Болор-Эрдэнэ: Арьсаа цайруулахын тулд өндөр тунтай витамин С уух нь аюултай

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот болон зарим аймагт “хар хорхой” хэмээн нэрлэдэг газар цөх олноор үзэгдэх болсон. Энэ нь аюултай биш, харин дулаан, чийгшил болон гэрэлд татагдсан шавжийн улирлын идэвхжил юм. Гэсэн ч иргэд дараах зөвлөмжийг мөрдвөл таагүй нөхцөлөөс сэргийлэх боломжтой.
- Оройн цагаар цонх, хаалгандаа тор суурилуулж, аль болох хаалттай байлгах.
- Шаардлагагүй гадна гэрэлтүүлгээ унтрааж, шавж татахаас сэргийлэх.
- Цонхны дэргэд хурц гэрэл асаахаас зайлсхийх.
Бага насны хүүхдэд анхаарал тавих
- Хүүхдийг хараа хяналтгүй гадаа удаан тоглуулахгүй байх.
- Зуслан, хөдөө орон нутагт унтахдаа хүүхдийн орчныг шавж нэвтрэхгүй байхаар хамгаалах.
Чихэнд шавж орсон бол
- Ус хийх гэж оролдохгүй байх.
- Толгойгоо хүчтэй сэгсрэхгүй байх.
- Яаралтай эмнэлэгт хандаж мэргэжлийн тусламж авах.
Зуслан, аялалд явахдаа
- Оройн цагаар гадаа удаан суухгүй байх.
- Майхан, байрныхаа хаалга, цонхыг хаалттай байлгах.
- Гар чийдэн, гэрэлтүүлгийг шаардлагатай үед л ашиглах.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ төрлийн шавжийн идэвхжил нь улирлын шинжтэй бөгөөд ихэвчлэн наймдугаар сарын дунд үеэс буурдаг байна.







