
“Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум есдүгээр сарын 10,11-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн I байранд болж байна. Форумыг МУИС-ийн номын сан, Номын сан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж буй юм.
Энэ жилийн форумаар каталогжуулалтын олон улсын стандарт, олон улсын каталогийн сүлжээнд Монголын номын сангууд нэгдэх боломж, каталогчдын ур чадварыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тус форумыг жил бүрийн есдүгээр сард Соёл, урлагийн ажилтны өдөрт зориулан зохион байгуулдаг уламжлалтай. Тодруулбал, 2022 онд “Номын санч мэргэжил: Өнөөдөр, маргааш”, 2023 онд төрийн өмчийн зургаан их сургуулийн номын сангийн хамтын ажиллагаа, 2024 онд их, дээд сургуулийн номын сангийн хөгжил, хэтийн төлөв, 2025 онд академик номын сангийн хөгжлийн чиг хандлага сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулжээ.
Улмаар 2025 оноос олон улсын түвшний форум болон өргөжсөн байна.










