
БНСУ-ын Цаг уурын алба 2016-2025 оны зуны үзүүлэлтүүдийг 1973-1982 оны зуны үзүүлэлттэй харьцуулсны үндсэн дээр Өмнөд Солонгос даяар агаарын хэт халалтын үзэгдэл 50 жилийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 10-30 хоногийн өмнөөс эхэлж, дуусах хугацаа нь 10 хоногоор хойшилсныг тогтоожээ.
Агаарын хэм өдөртөө багадаа цельсийн 33 хэм хүрэхийг хэт халалт, шөнөдөө агаарын хэм 25 хэмээс буухгүй байх үзэгдлийг халуун орны шөнө гэж тодорхойлдог ба сүүлийн 10 жилд БНСУ-д хэт халалтын үзэгдэл 1973-1982 онтой харьцуулахад 8-р сарын сүүл хүртэл буюу 10 орчим хоногоор илүү үргэлжилж, халуун орны шөнө үзэгдэл 50 жилийн өмнөхтэй харьцуулахад 5-15 хоногийн өмнө буюу 7-р сарын эхэн үеэс эхэлж, 9-р сар хүртэл үргэлжлэх болжээ.
Түүнчлэн жилд дунджаар 4.1 өдөр шөнөдөө агаарын хэм 25 хэмээс буудаггүй байсан бол өнөөдөр энэ тоо 3 дахин нэмэгдэж,12.2 өдөр болжээ.
Эх сурвалж: The Korea Times







