
Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2025 оны байдлаар Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 0.2 жилээр уртасаж, 87.33 жил болсноор Япон эмэгтэйчүүд 41 дэх жилээ дараалан дэлхийн хамгийн өндөр насалдаг хүмүүсээр тодорчээ.
Япон эрчүүдийн дундаж наслалт 0.25 жилээр уртасаж, 81.35 нас болсон ч Швед, Швейцар, Итали зэрэг орнуудын эрчүүдийн дундаж наслалтыг гүйцэж чадаагүй хэвээр байна.
2024 онтой харьцуулахад Японд хавдрын өвчлөл, КОВИД-19, зүрх судасны өвчний улмаас нас барсан тохиолдлууд багасаж, харин уушгины хатгалгаа болон өндөр наснаас болж нас барсан тохиолдлууд нэмэгджээ.
Япон иргэд бусад улс орнуудын иргэдтэй харьцуулахад илүү өндөр насалдаг нь тус улсын эрүүл мэнд, нийгэм хамгааллын салбар стандарт өндөртэйг илтгэж байна хэмээн Японы Эрүүл мэн, Нийгэм хамгааллын яам онцолжээ.
Эх сурвалж: NHK WORLD JAPAN







