Ч.Хантүмэнг тойрсон дуулианы ард юу болов

Даян аварга Б.Орхонбаяр эрэмбээрээ энэ цаг үед ид барилдаж байгаа бөхчүүдийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж эхэллээ. Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар барилдаагүй наадамд л барууны магнайг Б.Орхонбаяр манлайлна гэсэн үг.
Түүний өмнө Дархан аварга Н.Батсуурь эрэмбэлэгдэж байгаа бол түүний араас Улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, О.Хангай нар эрэмбэлэгдэж байгаа юм.
Дархан аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадамд:
- 4 удаа ес,
- 4 удаа найм,
- 1 удаа долоо,
- 1 удаа зургаа,
- 1 удаа тав давж байжээ.
Харин Даян аварга Үндэсний их баяр наадмын Б.Орхонбаяр Улсын баяр наадамд:
- 1 удаа арав
- 1 удаа ес
- 1 удаа найм
- 1 удаа зургаа
- 3 удаа ес тус тус давжээ.
Б.Орхонбаяр нь 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн бөгөөд 120 кг жинтэй, 183 см өндөр юм.
Тэрбээр,
- 19 настайдаа Аймгийн арслан,
- 20 настайдаа Аймгийн хурц арслан,
- 21 настайдаа Улсын начин,
- 22 настайдаа Улсын начин цолоо баталж,
- 23 насандаа Улсын харцага,
- 24 насандаа Улсын арслан цол
- 28 насандаа Улсын даян аварга цол хүртлээ.
Сэтгүүлч Г.Хэрлэн









