
Монголын алдартай хөөмийч, хуурч Ваанчигийн Батзориг амьд тоглолт, бие даасан болон олон улстай хамтран туурвисан уран бүтээлүүдээрээ монголын язгуур урлагийг уламжлалт техник, цахим платформуудаар дамжуулан олон нийтэд таниулж, сурталчилсаар иржээ.
Хөөмийг дэлхийн тайзнаа болон нийгмийн сүлжээнд хуваалцсанаар В.Батзориг олон зуун жилийн түүхтэй өв уламжлалаа хадгалж, хөөмийн урлагийг залуу хойч үедээ өвлүүлж, таниулахыг зорьж байна.
В.Батзориг хөөмийг монголын уламжлалт хөгжмийн зэмсэг морин хууртай хослуулсан уран бүтээлээ гадаад дотоодын тайзнаа болон телевизийн дэлгэцнээ толилуулж ирсэн ба түүний уран бүтээл хэдийн дэлхийн тавцанд гарчээ.
ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн хөөмий нь гадны уран сайхны болон баримтат кинонууд, видео тоглоомууд дээр эгшиглэх нь олширсон билээ.
Монголын язгуур урлагийг сонирхох явдал монгол залуусын дунд нэмэгдсээр байгаа ч В.Батзориг монголын язгуур урлагийн ирээдүйг бататган хамгаалахын тулд илүү ихийг хийх шаардлагатай гэж итгэдэг аж. Цагтаа устаж үгүй болох аюулд ороод байсан хөөмий нь олон зуун жилийн түүхтэй соёл уламжлалаа хамгаалахыг зорьсон уран бүтээлчдийн ачаар сүүлийн жилүүдэд сэргэж эхэлжээ.









