
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар мэдээлэл өгч байна. Тэд хамтран Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачилжээ.
О.Саранчулуун: Монгол Улсад өнөөдөр 112 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагаас гурван хүн тутмын нэг нь буюу 35 мянга гаруй нь нийслэлд амьдардаг. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 35 орчим хувь нь хөдөлгөөний бэрхшээлтэй буюу таяг, тэргэнцэр, хиймэл хөл хэрэглэдэг. 15 хувь нь харааны бэрхшээлтэй. 12 хувь нь сонсголын бэрхшээлтэй байгаа.
Монгол Улсад жилд дунджаар 170 мянга гаруй осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгддэг. 10 мянган хүн амд ноогдох тохиолдол нь 2003 онд 600 хүн байна. Тэгэхээр 600 хүн жилд ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртдэг гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны бүс, хүүхдийн тоглоомын талбай, явган хүн зам стандартын шаардлага хангаагүй учраас хүүхдүүд гэмтдэг. Бие дааж аюулгүй зорчих эрх нь зөрчигдөх гол шалтгаан болдог.
Монгол Улс 320 мянган ахмад настай Монгол Улс. Жилд ойролцоогоор 75 мянга орчим жирэмсэн эмэгтэй, хоёр хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 50-55 мянга байна. Хүүхдээ тэрэг дээр тавиад явж байгаа эцэг, эхийг оролцуулаад, 100 мянга гаруй гаруй хүн байгаа. Ингээд тооцох юм бол саадгүй орчин, хүртээмж шаардлагатай хагас сая хүн Монголд байна. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настнууд, жирэмсэн эх, хүүхдүүд, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд нийгэм, эдийн засаг, соёлын эрхээ бусдын адил бүрэн дүүрэн эдлэхэд, төрийн үйлчилгээг саадгүй хүртэхэд өдөр болгон саад бэрхшээлтэй учирч байгаа. Олон стандарт байдаг ч тэр стандартыг хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байгаатай холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь нас хохирч байна. Эдгээр асуудлыг бусад улс орон яаж шийддэг юм бэ гэхээр бид хоёрын та бүхэнд өнөөдөр танилцуулж, хуваалцаж байгаа Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулиар зохицуулдаг юм байна. Стандартыг бодвол хууль урт настай. Тэгэхээр та бүхэн ирэх долоо хоногт та бүхэн d.parliament.mn сайтын боловсруулж буй төсөл цэсээс бид хоёрын санаачилж буй хуулийг орж уншаарай.







