Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянах түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжсэн гишүүд

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдээ танилцуулж байна.
Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.
Нэгт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг АН-ын бүлэг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй. Өөр байр суурьтай гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр оролцож болно. АН-ын хяналтын хороо маргааш, улс төрийн зөвлөл нөгөөдөр хуралдана. Бид пүрэв гарагаас өмнө улс төрийн шийдвэрүүдийг гаргана.
Хоёрт, Чуулганы үеэр ёс зүйгүй авир ааш гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг АН-ын бүлэг ҮАБЗ-ийн гишүүдээс шаардаж байна” гэлээ.
ШУУД:








