
Ерөнхийлөгчийн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэргүүтэй гишүүд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, хуулийн төслөө өргөн барьсан.
- “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэх заалтыг
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” болгон өөрчлөхөөр хуулийн төсөл өргөн барьсан ба энэ долоо хоногийн баасан гарагт эцсийн хэлэлцүүлэг нь болно.
Энэ хуулийн өөрчлөлт хэрэв батлагдвал аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь давхар дээлтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Иргэдийн хурлын төлөөлөгч нар ямар нэгэн газрын даргаар давхар ажиллах боломжийг нь хуулиар нээж өгч байна.
Энэ хуулийн өөрчлөлт батлагдвал ИТХ-ын төлөөгчдийн 50 хувь нь ямар, ямар албан тушаал дээр очиж ажиллах боломжтой болох вэ?
- Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн, ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал
- Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны бусад байгууллага, прокурорын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;
- Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;
- Яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны удирдах, гүйцэтгэх албан тушаал;
- Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал;
- Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;
- Хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал;
- Хотын зөвлөлийн болон хот, тосгоны захирагчийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд очиж ажиллах боломжтой болно гэсэн үг.
Энэ хуулийн өөрчлөлтийг хийж яах гэж байна вэ?
Хуулийн заалтыг санаачилж, өргөн барьсан гишүүдийг намаар нь хуваавал:
- МАН-аас У.Отгонбаяр, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Э.Болормаа
- АН-аас Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан
- ХҮН намаас Б.Найдалаа
- ИЗНН-аас М.Нарантуяа-Нара.
Хэрвээ энэ өөрчлөлт батлагдвал төрийн албаны мэрит зарчим алдагдана. Мөн ИТХ-ын төлөөлөгчид иргэдийг төлөөлөх үүргээ умартах эрсдэлтэй. Гэхдээ сонгуулийн жил дөхөж байгаа энэ үед намууд тэр дундаа эрх баригчид Сонгуулийн Ерөнхий хороо гэх мэт өөрсдөд нь нөлөөлөл болох газрууд руу өөрсдийн хүнээ чихнэ.








