
ХҮН намын зөвлөлөөс мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг “Өнөөдөр таван асуудал хэлэлцлээ.
Нэгт, Туулын хурдны замын төсөл дээр ХҮН намаас ажлын хэсэг гарч, байгаль орчны үнэлгээ, нөлөөллийн асуудлыг судалсан. 2.3 их наяд төгрөгөөр байгаль орчинд халтай, эдийн засгийн үр өгөөж муутай, түгжрэлд бодит нөлөө үзүүлэх боломжгүй энэ төслийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Харин уулын замаа дөрвөн эгнээтэй болгон өргөтгөж, хотын түгжрэлийг бууруулах боломжтой гэж дүгнэсэн.
Хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүн ёс зүй болон сахилга хариуцлага, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татаххуулийн төслийг ХҮН намын зөвлөл дэмжиж байгаа. Гэхдээ өргөн барьсан хууль Үндсэн хуульд заасан агуулга, зохицуулалтынхаа агуулгаас хальсан учраас УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй. Харин Үндсэн хуулийн агуулгад нь нийцүүлээд эгүүлэн татдаг процессоо нарийвчлаад оруулаад ирвэл хэлэлцээд, дэмжээд явна” гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн хувьд тэрбээр санаачлах субъект нь биш юмаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн зөрчилтэй нэлээн олон заалт байгаа” гэв.
ШУУД:








