
“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн:
“Дөрөв хоногийн дараа Гүйцэтгэх захирлаар томилогдоод хоёр жил болох гэж байна. Энэ богино хугацаанд салбарын гурван сайдтай хамтарч ажиллаж байна. Засаг солигдох бүрд зарим салбаруудад сайд солигдоно, сайдыг дагаад түүний баг солигдоно. Тэр бүрд салбарын харъя байгууллага, компаниуд үйл ажиллагаагаа танилцуулна. За тэдгээр байгууллагуудад нь ч өөрчлөлт орно. Овоо ойлголцоод эхэлж байтал дахиад л өөрчлөлт.
Салбар бүрд хүлээгдэж буй олон асуудал байдаг. Ингэж байтал сонгуулийн сийзон орж, ажлын сийзон бараг дуусна. Хайран цаг хугацаа байдаг шүү. Салбарын сайд түүний баг үргэлжлүүлдэг байгаа даа. Үгүй бол 2 жилд 4 сайдтай хамтарч ажиллах нь ээ.
Одоохондоо засаг солигдсон ч тогтвортой стратеги гэж юм аль ч салбарт биежээгүй байна. Байдаг байсан бол хэд ч солигдсон яах вэ, хамаа байж уу.
Яг газар дээр ийм л байдаг даа” гэлээ.








