
Гурван жил тутам явагддаг PISA буюу сургалтын амжилтын олон улсын үнэлгээ явагдаж, Монгол Улс 91 улсаас 49 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Тодруулбал, Нийт 91 улсын 760 мянган суралцагч хамрагдаж, нэгдсэн дүнг Боловсролын яам нэгдсэн дүнг танилцууллаа.
Монгол Улсаас 15 настай 7,146 сурагч PISA олон улсын үнэлгээнд хамрагджээ. Үнэлгээний үр дүнд Байгалын ухаан 424 оноо авч 56-р байр, Математик 419 оноо 49-р байр, Унших чадвар, 374 оноо авч 69-р байрт тус тус эрэмбэлэгдлээ.
2022 онтой харьцуулахад Монгол Улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний буюу 2-р түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын хувь 7 хувиар буурсан байна.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир: Энэ жилийн хувьд Монгол Улс Байгалын ухааны судлагдахуун дээр гүйцэтгэлийн үнэлгээ өндөрсөж хамгийн өндөр ахиц үзүүлсэн 10 улсын нэгээр шалгарлаа. Мөн Математик болон Монгол хэлний судлагдахуун дээр 2022 оны түвшинд хадгалж чадсан байна. Монгол Улс өмнөх үзүүлэлтээ хадгалж чадсан ч цаашид унших чадвар дээрээ анхаарах шаардлагатай байна гэсэн үр дүнг хүлээж авлаа.




















