
Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 21-28-нд болсон байт харвааны Азийн цомын ( Дэлхийн чансаа олгох) тэмцээнд Монголын байт харвааны баг тамирчид хоёр алтан медаль хүртлээ.
Эмэгтэй ганцаарчилсан ( recurve буюу олимпийн төрөл) төрөлд 18 настай манай Баасандоржийн Оюун-Эрдэнэ Тайванийн Чун Чиа Чанг 6:0, Тайландын Канжанаг 6:2, Малайзын Ку Рузианиг 6:2-оор тус тус хожин хагас шигшээд шалгарч БНХАУ-ын Шин Льюг 6:2-оор ялж, аваргын төлөө Энэтхэгийн Ридиг мөн 6:2 оноогоор хожин алтан медалийн эзэн боллоо.
Мөн recurve холимог багийн төрөлд Азийн наадмын аварга Баатархуягийн Отгонболд, Б.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг Хонконгийг 6:2, Малайзийг 5:3, хагас шигшээд Тайванийг 5:3-аар хожин , финалд Сингапурын багийг 6:2 оноогоор хожиж алтан медалийн тавцанд зогслоо.








