
Ерөнхий сайдтай холбоотой үүсээд буй цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Ерөнхий сайдтай холбоотой асуудлын хариуд хийж байгаа үйлдлүүд инээд хүргэж байна. Тайлбарлах гээд байгаа юм уу, аргалах гээд байгаа юм уу. Үүнийг харахад үнэхээр бодитой тайлбар байхгүй юм биш үү. Тайлбар байхгүй бол том асуудал. Зөвхөн цүнхний асуудал биш шүү дээ. Их ч бай бага ч бай авлига бол авлига. Ковидоос хойш иргэдийг хүн биш мэтээр үзэж авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд хуримтлагдсаар өнөөдөр гарч ирж байгаа юм байна гэж харлаа. Би өчигдөр хөдөөнөөс ирлээ. Өнөөдөр жагсаал дээр очно. Яагаад энэ шийдвэрийг гаргасан гэхээр, жагсаал зохион байгуулагчдын нэгийг үнэхээр доод түвшинд харлуулсан байна. Ингэж элдэвлүүлж, дүүжлүүлж суухыг нь хараад байж болохгүй. Би өөрөө олон удаа дүүжлүүлж байсан. Нэгнийгээ дүүжлүүлж унахыг харсаар, үг хэлдэг хүнгүй, сонгуулийн хэрэгсэл болж хувирлаа” гэ