
Цаг уурын байгууллагын мэдээллээр 09 дүгээр сарын 07-ны 20:00 цагаас 09 дүгээр сарын 08-ны 20:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот орчимд цаг агаар тогтуун байна.
Улаанбаатар хот орчимд шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр байна. Шөнөдөө агаарын температур +2…+4 хэм, Туул голын хөндий дагуу -1…-3 хэмхүрч, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй. Өдөртөө +18…+20 хэм дулаарна.
Багануур орчимд шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…-2 хэм хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө +16…+18 хэм дулаан байна.
Тэрэлж орчимд шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр байна. Шөнөдөө -4…-6 хэм хүйтэрч, өдөртөө +15…+17 хэм дулаарна.
Иймд өглөө, оройн цагаар сэрүүхэн, хөрсөн дээр цочир хүйтрэх нөхцөлтэй байгаа тул цаг агаарын хувцаслалтдаа анхаарахыг зөвлөж байна.










