Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв

Монгол улсын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх эхний тоглолт дөнгөж сая М банк аренад болж дууслаа.
“В” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд манай шигшээ баг Хонконгийн багтай хийж, 57:65 гэсэн харьцаатайгаар хожив. Маргааш сүүлийн шийдвэрлэх тоглолт бөгөөд хожсон баг нь цааш шалгарах цор ганц эрхийг авч буй юм .
Шийдвэрлэх тоглолт маргааш буюу 04/13 -ны 15:00 цагт Тайванийн шигшээ багтай тоглох юм.