Найруулагч Ж.Сэнгэдорж “Чимээгүй хотын жолооч” бүтээлээрээ “Хар шөнө” олон улсын кино наадамд оролцож, “Шилдэг кино” буюу Гран-при, “Шилдэг зураач” шагналыг хүртжээ. Ж.Сэнгэдорж найруулагчийн тухайд 1999 онд сургуулиа дүүргэсэн бөгөөд 1998 онд “Цагаан шөнө” нэртэй анхныхаа киног хийж байсан түүхтэй. Ийнхүү “Цагаан шөнө”-өөр уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан тэрбээр “Хар шөнө” олон улсын наадмаас шагнал түүв.
“Хар шөнө” наадам нь Таллин хотноо болж буй бөгөөд дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль юм. Тодруулан хэлбэл, дэлхийн шилдэг 15 кино наадмын нэг. Эл кино наадмын үеэр “Чимээгүй хотын жолооч” хэмээх монгол кино олон улсын нээлтээ хийгээд амжлаа. Ийнхүү монгол уран бүтээлчид маань шагналын ганзага дүүрэн эх орондоо ирэх нь ээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүн “Чимээгүй хотын жолооч” кино яагаад Гран при авах ёстой вэ гэдгийг ийнхүү тайлбарлажээ.
Уг фестивальд 80 орны 280 уран сайхны кино өрсөлдөж, 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглаж, 800 удаагийн үзвэрийг 150.000 орчим үзэгчид үзэж сонирхсон байна.