Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 13 цагт эхэлж азтанууд тодорлоо.
Энэ удаагийн тохиролд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 41,345,521 баримт оролцуулжээ.
Тохирлын дүн:
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,213
4 орон таарсан /40,000-100,000/: 3,714
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 377
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 41
7 орон таарсан /500,000- 10 сая/: Хоёр
8 орон таарсан: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо. Сугалааны тохирлын дугаар 25467922 юм.
Хожих мөнгө дүн 5-30 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг шалтгаан нь
- 1-10 ширхэг баримт бүртгүүлсэн бол таван сая төгрөг
- 11-50 хүртэлх баримт бүртгүүлсэн бол арван сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол 30 сая төгрөг хожих боломжтой юм. Өөрөөр хэлбэл баримт их бүртгүүлснээр хожих мөнгөн дүн нэмэгдэх юм.