Баруун Африкийн Нигер улсын цэргүүд төрийн эргэлт хийхээ үндэсний телевизээрээ зарлажээ.
Тэд үндсэн хуулиа дагаж мөрдөхөө больж, бүх байгууллагыг түдгэлзүүлж, улсын хилийг хаасан гэж мэдэгдэв.
Нигерийн ерөнхийлөгч Мохамед Базоумд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен буцалтгүй тусламж үзүүлэхээ амлаад буй. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш түүнтэй ярилцаж, НҮБ-аас бүх талын дэмжлэг үзүүлэхийг санал болгосноо мэдэгдлээ. Ерөнхийлөгч Базоум нь Баруун Африк дахь исламын дайчдын эсрэг тэмцэлд барууны гол холбоотон юм.
Мали, Буркина Фасо зэрэг хоёр хөрш улсад нь мөн сүүлийн жилүүдэд жихадистуудын бослого хөдөлгөөнөөс болж төрийн эргэлт болсон билээ. Одоогоор Мохамед Базоум хаана байгаа нь тодорхойгүй байгаа ч пүрэв гаригийн өглөө твиттер хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ тэрээр "хичээж бий болгосон бүхнээ хамгаалах болно" гэж ардчиллыг дэмждэг Нигерчүүдэд хандан жиргэжээ.
SOURCE: BBC