БНАСАУ-ын гадаад хэргийн яам цөмийн аюул ойртож буйг анхааруулж, БНСУ, АНУ-ыг 1950-1953 оны Солонгосын дайн шиг нөхцөл байдалд хүргэж байна гэжээ. Тиймээс тэд “өөрсдийгөө хамгаалах” чадавхиа нэмэгдүүлж, бэхжүүлсээр байх болно гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, "АНУ-ын ийм дайсагнасан алхамууд нь Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж, Зүүн хойд Ази дахь туйлын тогтворгүй нөхцөл байдалд аль хэдийн түлхэж эхэлсн ба цөмийн дайны ирмэгт ойртлоо" гэж тус яамны албан ёсны англи хэл дээрх тайланд дурдсаныг төрийн мэдлийн KCNA агентлаг нийтэлжээ.
Түүнчлэн АНУ энэ жил урьд урьдынхаас илүү тууштай "умардын бүрэн эрх, аюулгүй байдалд заналхийлсэн, дайсагнасан үйлдлүүд" хийж байгаа бөгөөд цаашид тэвчихийн аргагүй болоход хүрсэн гэж БНАСАУ тодотгосон байна. Үүгээр зогсохгүй, Солонгосын хойг дахь дайн нь "дэлхийн дайн болон өргөжиж", бүс нутаг болон дэлхийн бусад орны энх тайван, аюулгүй байдалд "хамгийн гамшигт, эргэлт буцалтгүй үр дагаврыг" авчрах болно гэдгийг анхааруулав.