
Хүмүүн байгаль хоёр ээлжилдэг юм
Хорвоогийн амьдрал жигдрээд ирлээ
Ижилсээд алхаарай хүн ард минь
Энэ л хорвоодоо хамтдаа байя л даа
Айдаа хүмүүс минь амьдрах сайхан
Амьдын хорвоодоо энэ л үнэн шүү дээ
Хэмээн дуулж суугаа эмэгтэйг “Би амьдралын дуучин” хэмээх нэрээр ард түмний хайр хүндэтгэл дунд алдаршсан О.Нарантуяа юм.
Тэрээр 21 наснаасаа эхлэн Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгад бүжигчин хийж амьдралын хатуу зөөлөн аашийг үл ажран үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө дуулж суугаа нь энэ.
Ингээд “Амьдралын дуучин” О.Нарантуяагийн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Дуулж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ. Анх 2004 онд Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн чуулгад хандивын тоглолт хийж эхэлж байлаа. Тэр үед охин маань бамбайн булчирхайн хүнд хордлого гэх онош тогтоолгож байв. Хань минь залуу насандаа бусдын гарт амиа алдсан юм. Эх хүн л болсон хойно охиндоо амьдрал бэлэглэхийг бодно шүү дээ. Нэг ой гарсан охинтой болсон охиноо 24 настай байхад нь амьд авч үлдэхийн төлөө, ой гарчихсан зээ охиноо хагацлын гуниг төрүүлэхгүйн тулд эгч нь 2005 онд гудамжинд гарч дуулж байлаа.

21 настай Орос, Буриадын нутгаар тоглолтоор явдаг байлаа.
Эгч нь 21 настай Оросын Холбооны Улсаар явж тоглолт хийдэг байхад том охин маань мэндэлсэн байлаа. Хөхнөөс гараагүй охиноо хань ижил, ээж аав дээрээ орхиод арваад хоног явж байлаа. Тэгсэн чинь Улаан Үдэ хотын театрт гурав хоног тоглосон юм. Буриадын нэг залуу тоглолтыг маань хэд хэдэн удаа үзсэн юм билээ. Гэтэл нөгөө залуу чинь “Би Монгол бүсгүйд хайртай. Би О.Нарантуяа гэдэг бүсгүйд дурлачихлаа энд үлдээгээч” гэж билээ. Юу гэж багш нар маань үлдээх билээ дээ. Тэгсэн нөгөө Буриад залуу Монгол Улсын хил хүртэл дагаад буцаж байсан шүү дээ.


Амьдрал баялаг шүү дээ. Ямар ч үед сэтгэлийн хаттай байх хэрэгтэй.
Монголчууд амьдралын хүнд, бэрхийг даваад гардаг байх хэрэгтэй. Манай ард түмэн чинь сэтгэлийн тэнхээтэй хүмүүс шүү дээ. Өнөөдөр би ард түмэнтэйгээ дуулаад байж байна над шиг дуулаад суух ардын авьяастнууд зөндөө байгаа шүү дээ.
Монголынхоо ард түмэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.













