ОХУ “Вагнер” бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожиныг “үймээн самуун” үүсгэсэн хэргээр шалгаж байна. Тэрбээр ОХУ-ын арми өөрийн цэргүүд рүү гээ пуужин харвасан гэж мэдээлсэн юм. Харин Евгений Пригожин ОХУ-ын арми дахь удирдлагуудыг хурцаар шүүмжилж, шударга байдлын төлөө тэмцэнэ гэв. ОХУ-ын удирдлагуудын зүгээс Е.Пригожины мэдэгдлүүдийг няцааж, хууль бус зүйл хийж байгааг нь анхаарууллаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нөхцөл байдлыг мэдэж байгаа бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Энэ үйл явдал нь Орос дахь дотоод мөргөлдөөн хурцадсаныг харууллаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Е.Пригожин Телеграм сувгаар дамжуулан Вагнерын хуаранд Оросын цохилтоос болж олон цэргүүд алагдсан гэсэн ч нотлох баримт байхгүй байгаа юм. Сергей Суровикин тэргүүтэй Оросын армийн удирдлагууд Е.Пригожиныг сөргөлдөхөө зогсоохыг шаардаж, нэг цустай, нэг зорилготой хүмүүс гэдгийг хэлжээ. Энэ мэтчилэн Вагнер болон Оросын эрх баригчдын хооронд өрнөсөн маргаан улам ширүүсэж байгаа нь Украин дахь байлдаанд нь нөлөөлж болзошгүй байна.
SOURCE: BBC