Титаник хөлгийг далайн гүнд үзэх зорилготой Титан аялагч хөлөг саяхан таван хүний бүрэлдэхүүнтэй шинэ аялалдаа гарсан. Гэвч энэ аялал эхлээд удалгүй шумбагч хөлөг сураг тасран алга болж, АНУ болон Канадын аврах багийнхан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Тэд далайн гүнээс гадна эрэг орчмоор хүртэл эрэн хайх ажиллагаагаа хийж байсан юм.
Уг шумбагч хөлөг нь зөвхөн гаднаасаа л онгойж болдог ба 96 цагийн нөөц хүчилтөрөгчтэй байсан. Алга болоод 96 цаг хэдийн өнгөрсөн тул хөлөгт байсан таван хүн нас барлаа гэж АНУ-ын албаныхан өнөө өглөө мэдэгдлээ. Өчигдөр тус хөлгийн таван хэсгийг Титаник хөлгөөс ойролцоо олсон байна. Үүнийг Титан хөлөг дэлбэрсний улмаас ийм үлдэгдэл олдлоо гэж албаныхан мэдээлж байгаа ба ямар учраас дэлбэрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хөлөг дотор хоёр мэргэжлийн хүн байснаас гадна Хэмиш Хардинг гэх Их Британийн тэрбумтан байсан. Тэрбээр аялалд дуртай нэгэн байсныг нь гэр бүлийнхэн нь санан дурсаж байгаа юм. Мөн Пакистан гаралтай бизнесмен Шахзада Давүүд хүүгийн хамт энэ аялалын бүрэлдэхүүнд багтаж байжээ. Америк даяараа энэ долоо хоногт энэ ослыг анхааралтай ажиглаж, хөлөгт байгаа хүмүүсийн төлөө залбирч байсан. Уг хөлөг нь өмнө ч аюулгүй байдал хомс хангагдсан гэх асуудалтай тулгарч байсан юм.
SOURCE: BBС