Кэмбрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кэйт нар хичээлийн шинэ жил эхлэхээр хүүхдүүдийн хамтаар Лондонгоос гадагш нүүж, амьдрахаар болжээ. Тэд энэ шийдвэрээ хүүхдүүддээ энгийн амьдралыг мэдрүүлэхийн тулд гэж хэлсэн байна.
Тэд Лондонгоос 25 миллийн зайд, даруухан байшинд хүүхдүүдээ өсгөх болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Ингэснээр хатан хаан II Элизабет болон гүнгийн авхайн гэр бүлийнхэнтэй улам ойртох юм.
Ингэснээр залуу гэр бүл олны нүднээс хол байж, “эрхэм дээдэс” гэсэн хариуцлагаасаа хэсэг ч болов холдож байгаадаа баяртай байгаа талаар CNN онцоллоо.
Долоодугаар сарын сүүлээр хунтайж Уильям, Кэйт Миддлтоныг хуурсан тухай цуурхал гараад удаагүй байгаа. Хатан хааны гэр бүл эдгээр цуурхлуудаас хол байх нь ирээдүйн өв залгамжлах хааны гэр бүлийн тогтвортой, бат бэх байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN