Саудын Араб сүүлийн 24 цагийн дотор 81 эрэгтэй, түүний дотор Йемений долоо, Сирийн нэг иргэнийг "гадаадын террорист байгууллагад үнэнч байсан" болон "гадны итгэл үнэмшилтэй" гэсэн хэргээр цаазалжээ. Энэ талаар Саудын Арабын төрийн мэдээллийн агентлаг мэдээллэв.
Тус улс 2021 онд 67, 2020 онд 27 хүнийг цаазаар авах ялыг гүйцэтгэж байжээ.
"Эдгээр хүмүүс … гэм зэмгүй эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь насыг хөнөөсөн гэх мэт янз бүрийн гэмт хэрэгт буруутгагдаж байсан" гэж Саудын Арабын Дотоод хэргийн яам мэдэгдээд "Эдгээр хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг нь ISIS [ISIL], Аль-Каида, Хоуситууд зэрэг гадаадын террорист байгууллагуудад үнэнч байхаа тангарагладаг" гэж тодотгосон байна.
Яллагдагчдад өмгөөлөгч авах эрх олгосон мөн шүүх ажиллагааны явцад Саудын Арабын хуулийн дагуу бүрэн эрхийг нь баталгаажуулсан гэнэ. Цаазын ял гүйцэтгүүлсэн хүмүүсийн дунд аюулгүй байдлын ажилтнуудын амь насанд халдахыг завдсан, цагдаагийн газар, цувааг онилсон хэргээр нэг хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон Саудын Арабын 37 иргэн байсан аж.
2018 онд Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги алагдсанаас хойш Саудын Арабын хүний эрхийн асуудал эрх баригчид болон барууны холбоотнуудын анхаарлын төвд байгаа билээ.
Улс төр, шашны үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарласан хуулиуд, цаазаар авах ялыг хэрэгжүүлэх, тэр дундаа насанд хүрээгүй байхад нь баривчлагдсан яллагдагчдад зориулсан хатуу шүүмжлэлд Саудын Араб байнга өртдөг. Харин тэд үүний эсрэг хүний эрхийг зөрчсөн гэж буруутгаж буйг үгүйсгэж, хууль тогтоомжийнхоо дагуу үндэсний аюулгүй байдлаа хамгаалдаг гэж мэдэгддэг.
Эх сурвалж: Aljazeera