Саудын Арабын хамгийн алдартай улс төрийн хоригдлуудын нэг Раиф Бадавигийн гэр бүлийнхэн блогчинг арван жил шоронд хоригдсоны эцэст эрх чөлөөтэй болсон гэдгийг мэдэгджээ. Бадави өөрийн цахим форум дээрээ "Исламын шашныг доромжилсон" хэмээн буруутгагдан хорих ялаар шийтгэгдсэн юм. Түүний эхнэр Энсаф Хайдар баасан гарагт сайн мэдээг дэмжигчдэд нь дуулгажээ.
Өдгөө 38 настай Бадави нь Саудын Арабын чөлөөт либералуудын вэбсайтыг үндэслэгч бөгөөд вэбсайтынх нь зорилго эх орон Саудын Арабынхаа тухай мэтгэлцээнийг өрнүүлэх, шашин төрийг тусгаарлах асуудлыг хэлэлцэх зорилготой форум аж. Түүнийг 2012 онд баривчилж, эцэст нь "Лалын шашныг доромжилсон", кибер гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр 10 жилийн хорих ял оноосон.
Мөн түүнд 1000 ташуурдуулах ял оноож, 1 сая Саудын Араб риал (266 000 ам.доллар)-аар торгожээ. 2015 онд түүнийг олон нийтийн өмнө ташуурдах ялыг нь гүйцэтгэж эхлээд 50 ташуурдсан ч олон улсын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас уг ялыг зогсоож байв.
Раиф Бадавигийн хувь заяа Саудын Арабын дарангуйллын бэлгэ тэмдэг болсон бөгөөд эхнэр Энсаф Хайдар нь түүнийг суллуулах олон улсын кампанит ажлыг удирдаж, дэлхийн өнцөг булан бүрээс олон идэвхтэн, байгууллагууд нэгдэж байсан билээ. Хайдар Канадаас улс төрийн орогнол авсан бөгөөд өдгөө гурван хүүхдийн хамт энд амьдарч буй. Раиф, гурван хүүхдийнхээ хамт канадын иргэн болсон бол эхнэр нь Саудын Арабт амьдарч, ажиллаж байна. Учир нь түүнд эрх баригчдын шахалтаар хилийн хориг тавьсан байгаа юм.
Блогчин гэр бүл хэзээ, хэрхэн уулзах нь тодорхойгүй байсан ч Энсаф Бадавиг эх орноосоо гарахыг дахин арван жилээр сунгаж магадгүй гэсэн мэдээлэл цацагджээ.
Эх сурвалж: DW News