Зорчигч тээврийн онгоц Истанбул хотын нисэх буудалд буухдаа нислэгийн зурвасаас хэтэрч буун, гурван хүн амиа алдаж, 170 гаруй хүн гэмтсэн байна. “Пегасус” агаарын тээврийн компанийн онгоц 171 зорчигч, хөлгийн багийн зургаан гишүүнтэйгээр явж байсан аж.
Осол болсны дараа нисэх буудал хаалгаа барин, ямар ч нислэг үйлдээгүй юм. Зорчигчдын олонх нь Турк улсын иргэд, мөн 12 улсын 22 гадаадын иргэн байсан хэмээн албаныхан мэдээллээ.
Истанбул хотын захирагч Али Ерликаяа “Онгоц цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас болж, нислэгийн зурвас хэтэрч буусан. Харамсаж буйгаа илэрхийлж байна” хэмээв.
“Пегасус” агаарын тээврийн компани нислэг үйлдээд 20 жил болж байгаа бөгөөд 83 зорчигч тээврийн онгоцтой, 47-Боинг, 36-Айрбус загварын онгоц аж.