
Үндэсний аудитын газрын тайланд төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин хөлсний мэдээллийг танилцуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлуудын хамгийн өндөр цалинтай жагсаалтыг нийтэлсэн байна.
Жагсаалтыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүлж, сард 64.9 сая төгрөг буюу өнөөдрийн ханшаар 18 мянган доллар авч байгаа юм.
Хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлуудын сарын цалинг дараах байдлаар танилцуулсан байна:
“Эрдэнэс Монгол” ХХК-64.9 сая төгрөг
“Эрдэнэс критикал минералс” ХХК-44.0 сая төгрөг
“Төрийн үнэт цаас хэвлэл”-38.3 сая төгрөг
“Шивээ-Овоо” ХК-31.6 сая төгрөг
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-25.7 сая төгрөг
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-24.5 сая төгрөг
“Барилгын хөгжлийн төв” УТҮГ-21.1 сая төгрөг
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-20.0 сая төгрөг
“Эрчис Ойл” ХХК-19.5 сая төгрөг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-19.2 сая төгрөг байна.









