
“Ардын нам Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Ч.Ундрамаар ахлуулсан баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 20-нд ажиллалаа. Тус багийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Ч.Ундрам, Бага хурлын гишүүн Б.Ганзориг, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, намын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн улс төрийн ажилтан Т.Батзаяа болон холбогдох албаны хүмүүс ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж “Ардын нам-Ард түмэндээ” аяныг танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо.


Уулзалтын үеэр МАН-ын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, УИХ-аас баталж гаргасан хууль тогтоомжийн танилцуулга, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав.


МАН-аас дэвшүүлсэн “Гишүүн төвтэй Е4 стратеги”, цахим нам буюу Enam 3.0 зэрэг хөтөлбөрүүдийг намын гишүүд дэмжигчдэдээ танилцуулж санал хүсэлтийг нь сонсож санал асуулга, судалгаа авч, уулзалт сургалт зохион байгуулав.


Мөн сумын намын хорооны ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг уламжилж санал бодлыг нь сонслоо.

















