
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон 8-р сарын 1-нээс Мексикийн болон Европын холбооны импортын бараа бүтээгдэхүүнд 30 хувийн татвар тогтоохоор болсон талаар мэдэгджээ.
Энэхүү шийдвэрээ Ерөнхийлөгч Д. Трамп Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум болон Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйенд илгээсэн захидалдаа дурджээ.
Д. Трамп өөрийн нийгмийн сүлжээнд, “Европын холбоотой худалдааны харилцаагаа ярьж хэлэлцэх хугацаа бидэнд хангалттай байсан. Европын холбооны татварын болон татварын бус бодлогууд, өөр бусад саад бэрхшээлүүдийн үр дүнд АНУ урт хугацааны турш худалдааны ноцтой алдагдал хүлээсээр ирсэн уг харилцаанаас татгалзахаар шийдлээ.” хэмээн бичжээ.
Мексикийн төрийн тэргүүнд илгээсэн захидалдаа Д. Трамп Мексик улс АНУ руу нэвтрэх хууль бус цагаачдын урсгалыг зогсоож чадсан ч хар тамхины картелуудын үйл ажиллагааг зогсоож, Хойд Америкийг хар тамхины наймааны талбар болоход саад болох хангалттай арга хэмжээ авч чадаагүй гэжээ.
Эх сурвалж: CNN






