
ХБНГУ-ын Бавари мужид байрлах Нойшванштайны шилтгээн, Херренкимзе ордны цогцолбор, Линдерхоф орднууд нь НҮБ-ын Дэлхийн өвд багтжээ.
Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 47 дахь чуулганаар Баварийн хаан II Людвигийн 19-р зуунд бариулсан орд, шилтгээнүүдийн архитектурын болон соёлын ач холбогдлыг үнэлж, Дэлхийн өвийн жагсаалтад оруулахыг дэмжжээ.
Уолт Дисней 1950-иад онд Герман улсад аялж байхдаа Нойшванштайны шилтгээнийг үзэж байсан ба компанийхаа логог мөн “Нойрсож буй гүнж”, “Үнсгэлжин”, “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” зэрэг хүүхэлдэйн кинонууд дээр гардаг шилтгээнүүдийг Нойшванштайн шилтгээнээс санаа авч, бүтээж байсан түүхтэй аж.
Нойшванштайны шилтгээний бүтээн байгуулалт 1869 онд эхэлсэн ч II Людвиг 1886 онд нас барсны дараа барилгын ажил зогсжээ.
Нойшванштайны шилтгээн нь жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг юм. Тус шилтгээнийг жил бүр ойролцоогоор 1.4 сая хүн ирж үздэг аж.
Эх сурвалж:Reuters






