
Ямар ч авралгүй Монгол оронд дэлгэр зун ирж, баяр наадмын өдрүүд хаяанд ирлээ. Гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалгад гарахдаа голчлон хийж иддэг хоол нь боодог, хуушуур болж таардаг. Тухайн хоолыг идсэний араас хийжүүлсэн ундаа, архи пиво хэрэглэхэд ямар өвчлөл давамгайлах вэ. Хорхог, боодог, шорлогоо хэрхэн боловсруулж ямар хэмжээгээр идэх вэ гэсэн сэдвийн хүрээнд хоолзүйч С.Хулангаагаас тодруулга мэдээлэл авлаа.
“ХОРХОГ БООДОГ ХЭТРҮҮЛЭН ИДСЭН БОЛ МАРГААШ НЬ МАЦАГ БАРИХ НЬ ЗӨВ”
Хоолзүйч С.Хулангаа ярихдаа “Боодгийг удаан хугацаанд гал дээр болгодог учир амин дэм, уургийн нэгдлээ алддаг. Нэг ёсондоо гэдэс дүүргэх зүйл л болж таардаг гэсэн үг. Гэхдээ битгий ид, хортой гэж хэлж болохгүй. Гэр бүл найз нөхдөөрөө явахдаа мэдээж идэж болно. Гол нь тун хэмжээг нь тааруулж маш багаар л идэх хэрэгтэй. Хэрэв хэтрүүлж идсэн бол маргааш нь мацаг барих нь зүйтэй. Тухайлбал өглөөний хоолоо хойшлуулах , оройдоо хөнгөн хооллох бүүр тэр өдөртөө мацаг барьсан ч зүйгээр гэж зөвлөдөг.
-Хорхог боодог, шорлогийн араас хийжүүлсэн ундаа, архи, пиво, хуушуурын араас айраг хэрэглэх нь ямар хор хөнөөлтэй вэ?
-Монголчууд бүтэн нэг жил ажиллаад наадмын үеэр амралтаа авдаг шүү дээ. Яг ийм ядарсан үедээ хорхог идэж, араас нь архи, пиво, айраг зэрэг хэрэглэх нь нойр булчирхай задрах эрсдэлийг бий болгодог. Үрэвсэл үүсгэнэ. Нойр булчирхай жижигхэн хэр нь хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоонд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөсөө инсулин ялгаруулдаг. Яг энэ эрхтэн өндөр ачаалал авахаараа задардаг. Түүнд махыг задалдаг бодисууд байдаг л гэсэн үг. Задрахаараа бие махбодыг задална. Нойр булчирхайн задралын дараа амьд үлдсэн хүн ховор.
НЭМЭЛТ: Азид хамгийн муу үнэлгээтэй ямааны махан хоолны нэгдүгээр боодог байна. Харин Индонезийн тенклэнг, Туркийн бурян кебаб удаалж. Хамгийн муу хоолны технологитойгоор мөн л хорхог тодорчээ. ЭХ СУРВАЛЖ /www.tasteatlas.com/
“СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЗАЛУУ ХҮМҮҮС НОЙР БУЛЧИРХАЙ ЗАДРАХ НЬ ИХЭССЭН”

default
-Залуу хүн юм чинь ажрахгүй бие сайн байгаа гэсэн ойлголт ажиглагддаг. Тэдэнд ч гэсэн анхааруулж хэлэхэд?
-Баяр наадмын өдрүүдээр хоолны хордлого болсон олон хүүхэд залуус байдаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн хурц дутагдал, архаг үрэвслээр залуу хүмүүс ялангуяа эрэгтэй хүмүүс өвдөж байна. Тэр нь урт удаан хугацаанд архины архины хэрэглээтэй явсных болж таардаг. Мөн дээрээс нь ядарсан биен дээр шууд тийм хүнд хоол идэх, архи пиво уух нь үхэлд хүргэж ч болзошгүй. Угаасаа нойр булчирхай задарсан хүн амьд гарсан тохиолдол байхгүй.
-Ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бүү хэтрүүлэн ид. Идсэн бол минут маш зөөлөн алх. Гүйж огцом хөдөлгөөн хийх бас зохимжгүй. Идэхгүй байсан ч болно. Идэхгүй байлаа гээд та үхэхгүй шүү дээ.
-Тодруулга өгсөнд баярлаа.