
Өвөрхангай аймаг, Хархорум хот – Дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд Монголын түүхэн нийслэл шинэ Хархорум хотыг сэргээх бүтээн байгуулалт 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор эхэллээ.
“Оюу толгой” компани нь шинэ Хархорум хотын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн 143.9 га талбайд нийт 100,000 мод буюу 30,000 шилмүүст мод, 3,325 навчит мод, 32,675 бут сөөг тарина. Тэр дундаа тухайн бүсийн уур амьсгал, хөрсний нөхцөлд тохирсон төрөл зүйлүүд болох гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод, хайлаас, улиас, жигд, хус зэрэг навчит мод, бүйлс, гүйлс, ягаан сөөгт, улаан бургас зэрэг бут сөөгийг Ойн газрын зөвлөмжөөр сонгосон. Түүнчлэн, Ирэх гурван жилийн хугацаанд тариалсан модны арчилгаа, усалгаа, нөхөн тарилтыг “Оюу толгой” компани хариуцах юм.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган хувь нэмрээ оруулж буй иргэд болон байгууллагуудад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбуман мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарьж ургуулах үүрэг амлалт авсан. Ус, хөрсний бохирдлыг бууруулж, ээлтэй амьдрах орчныг бий болгох суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 500,000 мод тариалах төлөвлөгөөнийхөө хүрээнд Шинэ Хархорум хотын ногоон байгууламжид ийнхүү хувь нэмрээ оруулж байгаа юм.
“Оюу толгой” компани уурхайн хашаагаар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.