
Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлд Дөрөвдүгээр эмнэлгийг худалдаж авах тендерийг гурван удаа зарласан ч “эзэн” Хөгжлийн банк огт оролцоогүй байна. Эл асуудлаар Хөгжлийн банк өнгөрсөн баасан гаригт хуралдсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй аж ээ.
Шийдэлд хүрдэггүй хурлаас болж хэдэн хүн Хавдар судлалын эмнэлгийн хаяаг сахиж суугааг таашгүй. Хавдар судлалын үндэсний төвийн барилгыг худалдаж авах асуудлаар “Хөгжлийн банкны ТУЗ IV эмнэлгийн барилгыг хавдартай иргэдээсээ “харамлаж” байна” хэмээх нарийн процесс үйл явцтай холбоотой нийтлэлийг бичсэн учраас ЭНД дарж уншихаар үлдээлээ.
ХҮНЭЭ Л БОДЪЁ
Уг нь бид хавдар тусахгүй байх ёстой. Гэтэл бодит нөхцөл байдал тийм биш. Тусахгүй байх магадлал нь 6 хувь л байдаг нь харамсалтай. Харин хавдар туссан тохиолдолд эрт илрүүлгийн тогтолцоог улс даяар хэрхэн яаж зөв хийдэг болгох амьдарч буй бүс нутагтаа тусламж үйлчилгээгээ авдаг болох нь нэн тэргүүний ажил. Энэ ажлын нэг нь ч ХӨСҮТ-ийн барилгын асуудал.
Цаашлаад ХӨСҮТ-д зөвхөн Улаанбаатарын иргэдээс гадна орон нутгаас ирээд эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь хавдрын эмчилгээгээ хийлгэхээр ирдэг байна. Ирсэн иргэд эмнэлгийн хаяа сахиж, ор, цаг байхгүйгээс болж хоног хугацаа алддаг.
Хавдартай хүмүүсийн тухайд эрлүүл мэндийн үйлчилгээ авах нь минут, секундээр яригддаг асуудал. Хэрэвзээ үйлчилгээгээ авч чадахгүй бол үхэхээс өөр сонголт үгүй. Гэтэл ийм олон хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудалд ийм хойрго хандаж буй Хөгжлийн банкны ТУЗ-ийнхнийг гайхаж байна.
Ямартай ч ард иргэдийнхээ амь насыг аврах боломж бололцоо бий. Шинэ эмнэлэг баригдсанаар аварна гэж бас ойлгож болохгүй гэдгийг анхааруулж хэлье. Нэг жилийн дотор тохиолдлын тоо нь 16 хувиар нэмэгдэж байгаа эл өвчний үүсгэж байгаа шалтгаануудыг арилгахад мөн анхаарах ёстой билээ.
Үүнд иргэн бүрийн ухамсар цаашлаад салбар яам анхаарлаа хандуулах нь ч зүйн хэрэг.