
Өчигдөр /2025.06.02/ Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ийн чуулган тус тус хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэж түүнийг огцрууллаа. Одоо тэгвэл яах вэ?
Юуны түрүүнд шинэ Ерөнхий сайдыг ирэх долдугаар сарын 03-ны өдриийн дотор томилох ёстой. Тодруулбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Ерөнхний сайдыг 30 хоногийн дотор томилно.
ХУУЛЬ ИЙМ: НЭГ
Болж өнгөрсөн процессын хувьд: Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт үндэслэн итгэл хүлээлгэх тогтоол төслийг УИХ хэлэлцлээ. 43.2 дахь заалтад тэрхүү тогтоолыг батлаагүй бол ЕС-ыг огцорсонд тооцож, шинэ ЕС-ыг гуч хоногийн дотор томилох ёстой. 7 сарын 3-ны дотор гэсэн үг.
ХУУЛЬ ИЙМ: ХОЁР
Харин, ийнхүү 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэж хуульчилжээ.
ХУУЛЬ ИЙМ: ХОЁР
Үндсэн хуулийн 39.2-ын дагуу олонх суудал авсан намаас буюу МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайд болох хүнээ дэвшүүлнэ. Чухамдаа Ерөнхийлөгч рүү нэр дэвшүүлсэн хүнээ оруулна гэсэн үг. Харин Ерөнхийлөгч тэр хүнийг нь тав хоногийн дотор УИХ руу томилох саналаа оруулна.
ХУУЛЬ ИЙМ: ГУРАВ:
НЭМЭХ НЬ шинээр Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох хүртэл одоогийн засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ ажээ.
Энэ талаарх хуулийг та өөрөө шинжилж үзэхийг хүсвэл Засгийн газрын тухай хуулийн 4.2 дээр байгаа заалтуудыг ЭНД дарж уншина уу.