309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

Улсын дээд шүүхээр Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургадугаар сарын 4-ний 09.00 цагаас хэлэлцэхээр товложээ. П.Батчулуун эмч одоо Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Түүнийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноосон байдаг.
Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн юм. Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.










