Өнөөдөр цувралын тав дахь тоглолт болно

Дэлхийн хамгийн өндөрлөг Эверест уулын ноён оргил 8848 метрийн өндөрт Монголын уулчин ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар өчигдөр /2025.05.18/ өглөө гарлаа. Тэд дөрөвдүгээр сарын 13-ны Түвдийг зорьсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр амжилттай оргилдож, Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монгол Улсын 15, 16 дахь уулчин болж байна.
- Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд)
- Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд)
- ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд)
- Л.Баярсайхан (2012 онд)
- Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд)
- ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд)
- ОУХМ Ж.Бямбасүрэн (2018 онд)
- ОУХМ Б.Гантулга (2022 онд)
- ОУХМ О.Золбоохүү (2023 онд)
- ОУХМ С.Ганхүү (2023 онд)
- ОУХМ Ц.Гэрэлт-Од (2023 онд)
- ОУХМ Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол
- Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан юм.