
Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав: М.Бадарч гардийн асуудал 2023 онд үүсэн асуудал. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан байгаа. М.Бадарчид олон удаагийн уулзалтаар Монголын үндэсний бөхийн холбоо бөхийн барилдах эрхийг хасдаг байгууллага биш гэдгийг удаа дараа хэлж байсан.
Ямар үндэслэлээр барилдах эрх сэргэдэг вэ гэвэл олон улсын болон дотоодын дүрмийн дагуу уучлал гуйгаад допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж олон мянган бөхчүүддээ таниулга, сурталчилгаа хийж хориотой эм, бэлдмэл зарж их хэмжээний ашиг олж байгаа хүмүүсийг зааж өгсөн бол шийтгэлийн хугацаа 75 хүртэлх хувиар буурдаг.
Гэтэл хууль дүрэмд байгүйгээр давлагаалаад асуудлыг шийднэ, аавын хүүг алаг үзэхгүй гэдэг яриа гаргадаг. Бид ширэнгийн хуулиар амьдраагүй. Хууль дүрмээрээ л явна.
Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байдаг. Дээрх гишүүд рүү ул таних дугаараас залгаж дарамталсан, гуйсан, шахсан үйлдлүүд гарсан. Зарим эрүүл ухаан нь хаана байдаг юм гэмээр УИХ-ын гишүүд хүртэл зөвлөлийн гишүүдэд нөлөөлөхийг оролдож байна. Архангай аймгаас сонгогдсон П.Мөнхтулга гэх УИХ-ын гишүүн Ёс зүйн зөвлөлийн гишүүд рүү шөнийн цагаар залгаж “Архангай аймгийн бөхчүүдийг гадуурхлаа” гэж шахалт үзүүлэх оролдлого хийсэн.










