
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Төрийн ямар ч албан тушаалтан орлогоо мэдүүлж байх ёстой. Ерөнхий сайдыг огцруулах жагсаалд тавьж буй асуудал бол зүй ёсных. Эцэг хүний хувьд ч тэр, эрх бүхий албан тушаалтны хувьд ч тэр Ерөнхий сайд байр сууриа илэрхийлж л таараа.
Хэрэв би байсан бол УИХ-аар ажлаа үргэлжлүүлэх үү, огцрох уу гэдэг асуудлыг хэлэлцүүлнэ. Хуулийн заалт нь ч бий. Маргаад байх зүйлгүй. Бодит үнэнийг бүгд мэднэ. Нам дагасан хүний хөрөнгө, албан тушаал нь хол тасраад л явчихдаг. Энэ тогтолцоог л бид эвдэх ёстой.
Эвдэх арга зам нь эдийн засгийн аргаар эвдэх. Өөрөөр хэлбэл төрийн албыг бид хувьчлах хэрэгтэй. Засгийн газар дөрвөн жилийн хөтөлбөрөө баталсан. Хэн нэгний хувийн асуудлаас үүдэлтэй нурах боломжгүй. Төрийн ажил явдгаараа л явна” гэ