
Монгол Улс Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө бүрэн боловсруулсан орны жагсаалтад багтсаныг зарлалаа.
Европын Холбоо, Европын Комисс, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах Тэргүүн санаачилгын төв (ЕХ-ны ХБЦИЦЭБТСТ)-ийн үндэсний зохицуулагч нарын уулзалт энэ сарын 12-15-нд Бельги улсын Брюссель хотноо болж байна. Хурлын эхэнд Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах Тэргүүн санаачилгын төвийн нарийн бичгийн дарга Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах үндэсний төлөвлөгөө боловсруулж, батлах ажил бүс нутгийн орнуудад амжилттай үргэлжилж байгааг онцлохдоо Монгол Улс төлөвлөгөөгөө бүрэн боловсруулж дууссан орны жагсаалтад багтсаныг зарлав. Энэ нь Монгол Улсын биоаюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандартад нийцсэн чадавхтай болох чиглэлээр хэрэгжүүлж буй тууштай бодлогын үр дүн юм.