Blackpink xамтлаг “Wembley” цэнгэлдэx xүрээлэнд тоглож түүx бүтээнэ

Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын бүтээл “Амьдрахуй” драмын жүжгийг олон улсын франчайз эрхээр ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотын үндэсний их театр худалдан авахаар болжээ.
“Амьдрахуй” драмын жүжиг Мягмаранарангийн Батболдын найруулгаар 2024 онд нийт 15 мянган үзэгчид хүрсэн бөгөөд театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн билээ. Харин орчуулагч, яруу найрагч Мө. Батбаяр жүжгийн зохиолчоор нь ажилласан юм.
Жүжгийн франчайз гэдэг нь театр, продакшн эсвэл уран бүтээлч байгууллага жүжгийнхээ найруулгын тавилтыг бусад театр, продакшнд төлбөрийн (роялти) нөхцөлтэйгөөр олгох бизнесийн загварийн хэлдэг. Энэ нь олон улсын театрын салбарт өргөн хэрэглэгддэг боловч Монголд төдийлөн түгээмэл хөгжөөгүй юм.
Олон улсад франчайз эрхтэйгээр зарагдах болсон Монголын анхны тайзны бүтээл болох “Амьдрахуй” драмын жүжиг нь Дэлхийн театрын өдөр буюу 2025 оны 3 сарын 27-ноос тайзнаа дахин тавигдах гэж байгаа юм байна.