Ирэх долоо хоногт /2024.02.03-04/ Төрийн ордонд утааны сонсгол гээч юм болно. Түүнээс уртач, Ж.Чинбүрэн ахлуулсан ажлын хэсгийн гишүүд гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Гурав дахь хэлэлцүүлэг нь өнөөдөр /2025.01.29/ “Эрх зүйн орчин” санхүү, хариуцлага” сэдвээр болох учиртай.
Өнгөрсөн долоо хоногт болсон болсон “Зуух, түлшний хяналт, стандартын асуудал” хэлэлцүүлэгт Анодын Н.Даваа ирж оролцсон юм. Тэрбээр хэлэлцүүлгийн үеэр дэгийн дагуу 3 минутад асуулт асуух юм уу, санал хэлэх эрх эдлэв. Гэлээ ч утаанаас салах ямар шийдэлтэй ирснээ тодорхой ярьж амжилгүй, гурван минут нь дууссан тул хэлэлцүүлгийн дараа түр уулзаж, ярилцав.
-Таны хувьд дөнгөж сая 90 тэрбум төгрөг байх юм бол хоёр сарын дотор бид утаанаасаа салж болохоор байна гэж ярилаа. Танд ямар шийдэл байна?
–Миний санал болгож буй зүйл бол цахилгаан халаагуур. Өөрсдөө зохион бүтээж байгаа. Мэдээж Хятадад үйлдвэрлүүлнэ. Бусад цахилгаан халаагуурыг бодвол тог бага хэрэглэнэ. Овор хэмжээ бага. Халаах чадвар сайтай.
Уг нь байна шүү дээ, 800 мянгаар зуух тарааж байхаар 400 мянгаар халаагуур тараавал нэгдүгээрт ашигтай байна. Хоёрдугаарт тэр айл халаагуураа гаргаж хаяна гэж гонж. Бид улсаас ямар нэг санхүүжилт гуйгаагүй. Санхүүжилтээ өөрсдөө босгоё. Харин цахилгаан халаагуурыг айлуудад тараахад маань битгий саад болооч ээ л гэж байгаа юм.
Энд нь ч газ тавина, тэнд нь ч зуух тараана гээд байх юм. Зүгээр амарчих л даа.
-Тэгэхээр та айлуудад үнэгүй цахилгаан халаагуур тараана гэсэн үг юм уу. Үүнийхээ хариуд юу хүсэж байгаа юм?
-Би зарах биш тараах хүсэлтэй байгаа юм. Салхиных нь дээрээс эхлээд айлуудад тараачихъя л гэж. Хотын айл өрхөд тараахад 90 тэрбум төгрөг л орох юм билээ. 30 тэрбумтай байхад эргэчих юм байна гэсэн тооцоо гарсан. Тэр 30 тэрбумыг нь би “Архимед Элон” компанийнхаа хувьцаа эзэмшигчийн мөнгөөр шийдээд, мөнгөө Дэлхийн дулаарлын сангаас ч юм уу олон улсаас авчихъя гэж байгаа юм.
-Цахилгаан халаагуур тараачихлаа гэж бодъё. Тогийн хязгаарлалт хийгээд байвал айлууд галаа түлж л таарна. Цахилгааны асуудлаа шийдсэн цагт бол байж болох л гаргалгаа юм биш үү?
-Ний нуугүй хэлэхэд би эд нарыг зүгээр л цаас өгөөч гэж байгаа юм. Би гадаадын том, том корпорацтай харьцах гээд байна шүү дээ. Тэрийг нэг дэмжсэн цаас л өгчих. Тэгээд та нар амар л даа.
Эхний ээлжид айлуудыг цахилгаан халаагуураар хангаад өгье. Бид өөрсдөө чадна аа гэж байгаа юм. Тэр цаасыг бариад өөр эх үүсвэр олж ирэх гээд байгаа юм шүү дээ. Устөрөгчийн цахилгаан станцыг би гаднаас авчихъя гээд байгаа байхгүй юу. Яриад, тохироод байна шүү дээ. Энэ чинь НҮБ-ын хөтөлбөр. Дэлхий реформ хийж байна шүү дээ.
-Таны цахилгаан халаагуур тог бага царцуулдаг гэж ярилаа. Хэзээ, хаана туршиж үзсэн юм бол?
-Гэрт тавьдаг энэ цахилгаан халаагуураа 2009 оноос хойш үйлдвэрлээд явж байгаа. Цэцэрлэг, сургуульд тавьдаг том халаагуурыг нь 2016 онд хэрэглээнд нэвтрүүлсэн. Анх уурын зуухаар галладаг 400 хүүхэдтэй цэцэрлэгт тавьж үзэж байсан. Тэр цэцэрлэг жилд нүүрсний мөнгөндөө 48 саяыг зарлагаддаг байсан бол цахилгаан халаагуур тавьсан жил цахилгааны төлбөртөө 17 саяыг л зарлагадсан байх жишээний.
2016 онд дөрвөн цэцэрлэгийг тог бага хэрэглэдэг төхөөрөмжөөрөө халаасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл төсвийн 40 хэдэн сургууль, цэцэрлэгийг цахилгаанаар халаасан байна. Өөрчлөгдчих юм болов уу, хийчих юм болов уу гэж хүлээлээ. Гэр хороолол руу орохоос өөр арга алга.
Үлгэрт итгэх хүн олдох уу. Анод банкийг яаж дампуурууллаа даа. Цэргийн офицер байсан боловсролгүй панз шүү дээ