Сүүлийн үед иргэд тэр дундаа залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандах болсон.Энэ нь иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг ч, эргээд ямар үйлчилгээ авах талаар мэдээлэл хомс байдгаас шалтгаалдаг. Эл асуудалтай холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн төлөөлөл “Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Манай улсын хувьд дундаж тогтолцоонд хамаарна.
Хэлэлцүүлэгт Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Батсайхан, БЭЗЗ-ийн дарга С.Майцэцэг нар оролцож саналаа солилцов. Манай улс 1995 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн ч алдаа оноотой зүйл зөндөө бий. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан. Улс орон болгон өөрийн эдийн засаг, хөгжлийн онцлогтой уялдуулж нийгмийн даатгалын хувь хэмжээгээ тогтоодог. Мөн 36 хувиас дээш шимтгэл төлдөг орнууд ч байгаа.
Манай улсын хувьд дундаж тогтолцоонд хамаарна гэдгийг Нийгмийн даатгалын, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Б.Батжаргал хэлээд “Нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариуллаа.
Эх сурвалж: МҮХАҮТ