“Тэтгэврийн даатгалын сан дээр 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн”
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр, Цаашид эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулж, үе шаттай ажиллаж байна. Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах улс төрийн шийдвэрийг гаргалаа гэв.