Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн38 хувь буюу 509 мянга нь ямар нэгэн өөрчлөлтгүй, эрүүл байсан бол 816 мянга буюу 62 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарсан талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав.
Мөн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарсан талаар онцолж байна.
Түүнчлэн,
- Тэмбүүгийн 17 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсан.
- Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолджээ.
- Тэмбүүгийн 17 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ.
- Нийт 5797 хавдын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.
ЭМЯ-аас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсныг сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 2022 онд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар