Рио Тинто компани, Оюу толгой уурхайн татварын маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд Монголын талд 295 сая ам.долларын маргаанаа эцэслэх санал тавьжээ.
Маргааныг шийдвэрлэх санал бүхий захидалд, татварын маргаантай холбоотой Монгол Улсын Засгийн газартай үүсээд буй асуудлыг харилцан ойлголцох замаар шийдвэрлэж, бүрэн дүүрэн тохиролцоо шийдэлд хүрэх саналтай байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Энэ нь Рио Тинто компанийн хувьд маш чухал ач холбогдолтой нь гарцаагүй юм. Учир нь тус компани Glencore компанитай бизнесээ нэгтгэж, дэлхийн хамгийн том уул уурхайн компани болохоор хэлэлцээ хийж байгаа талаарх мэдээ мэдээллүүд гараад байгаа билээ. Тиймээс Рио Тинто компани Монголын Засгийн газартай үүссэн маргааныг ойрын хугацаанд шийдвэрлэж, эцэслэхийг зорьж байгаа нь гарцаагүй юм. Рио Тинто компани, Монголын Засгийн газар, Татварын албаны хооронд үүссэн татварын маргааныг шийдвэрлэх гэрээнд Рио Тинто Монголын талаас нэхэмжилж байгаа 814 тэрбум төгрөгийн төлбөр, 445 тэрбум төгрөгийг зээлийн хүү болон торгуулийн хэлбэрээр нэхэмжлэх тухайгаа тусгажээ. Маргааныг шийдвэрлэх төлбөрийн нийт хэмжээ 295 сая ам.долларын асуупад юм.
Рио Тинто компанийн зүгээс “Бид дахин ийм төрлийн маргаан гарахаас сэргийлж, харилцан ойлголцол, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг зорьж байгаа” гэжээ. Рио Тинто компани өнгөрсөн лхагва гарагт, “Бид татварын асуудлаар Монголын Засгийн газартай эрчимтэй хамтран ажиллаж байна. Олон жилийн түншүүдийн хувиар аль аль талдаа ашигтай үр дүнд хүрэхээр зорьж байна. Хэлэлцээ үргэлжилж байгаа учраас одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.
2022 онд Рио Тинто Монголын Засгийн газартай харилцаагаа сайжруулах зорилгоор 2.4 тэрбум ам.доллар төлсөн билээ. Рио Тинто компани далд уурхайн бүтээн байгуулалтаа эрчимжүүлж байгаа ба Оюу Толгой нь ирээдүйд дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэр болох юм. Glencore компанитай бизнесээ нэгтгэснээр Рио Тинто компани Glencore компанийн хамт дэлхийн зэс олборлолтын долоон хувийг дангаараа хянах юм. Рио Тинто Австралийн төмрийн хүдрийн хамаарлаас татгалзаж, ирэх онд зэсийн олборлолтоо 18 хувиар, 2030 он гэхэд 40 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 2025 он гэхэд 850 тонн зэс олборлож, 2030 он гэхэд жилд 1 сая тонн зэс олборлох төлөвлөгөөтэй аж. Оюу Толгой уурхайн хувьд уг төлөвлөгөөнд нь хамгийн том үүргийг гүйцэтгэх бөгөөд 2030 он гэхэд тус уурхайн олборлолт хоёр дахин нэмэгдэж, 500 мянган тоннд хүрэх аж. Ингэснээр Рио Тинтогийн орлогын тал орчим хувийг зэсийн олборлолтоос олсон орлого эзэлж, тус компанийн төмрийн хүдрийн олборлолтоос олсон орлогын хамаарал 77 хувиас 55 хувь болж буурах аж. Рио Тинто компанийн хувьцааны ханш өнгөрсөн лхагва гарагт 119.61 ам.доллараар хаагджээ.
Эх сурвалж: Financial Review