ЭСЯ: БНСУ хилээр нэвтрэхэд оршин суух хугацааг паспорт дээр тэмдэглэнэ

Хятад-Балбын хил дээр болсон үерийн улмаас Балбын талд багадаа 1924 хүн, Төвөдийн Өөртөө Засах Орны талд 554 хүн сураггүй алга болжээ.
Уулнаас бууж ирсэн хүчтэй үерийн улмаас Балбад 616 хүн, Төвөдөд багадаа 7 хүн амь үрэгдээд байна.
Австрали, Европын холбоо, Канад, АНУ зэрэг орнууд эхнээсээ гамшигт өртсөн бүс нутаг руу хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. НҮБ-ын мэдээлснээр гамшгийн улмаас олон арван мянган айл өрх хүнс, цэвэр усны хомсдолд ороод байгаа аж.
Уулнаас дахин үер буух, хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй байгаа тул аврагчид богино хугацаанд аль болох олон хүнийг аврахаар ажиллаж байна.









